card

МЧГА ХХК нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 2018 онд “Эдэл кашмер” нэрээр нэмүү өртөг шингэсэн сүлжмэл эдлэл буюу ноолууран хувцасны үйлдвэрлэл эрхлэн явуулж байна. Манай  брэнд нь Монгол улсын сангийн яам болон Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөлд шалгарч 2021 он хүртэл тус байгууллагуудтай хамтран ажиллах болсон билээ. Улмаар бид бүтээгдэхүүнээ Европын холбооны улсуудад болон Хятад, Солонгосын зах зээл дээр гаргаж байна.

Эдэл Кашмерийн үйлдвэр нь Улаанбаатар хотын А бүс-д байрладаг ба ноолуурын салбартаа мэргэшсэн, олон жилийн ажлын туршлагатай багийн бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.

Бид нарийн тооцооллын эсгүүрийн аргаар, дэвшилтэт технологийг ашиглан хүссэн хээ cүлжээг гарган кеттель болон гар оёдлыг хослуулан бүх төрлийн биеийн онцлог, хэлбэр хэмжээнд тохируулан цогц бүхий үйлчилгээг хэрэглэгч нартаа хүргэж байна.

Манай үйлдвэр Герман улсын сүүлийн үеийн HP530 загварын штолл сүлжмэлийн машинуудыг нэвтрүүлсэн ба хэрэглэгчийн захиалгыг цөөн болон олон тоогоор үйлдвэрлэж, захиалагч бүрд тохирсон дизайн зөвөлгөө өгдөгөөрөө давуу талтай билээ.

Бид үйлчлүүлэгч нартаа хүрсэн сайн үйлчилгээ, болон мэргэжлийн түвшинд зохион бүтээсэн, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг дотоод  болон гадны хэрэглэгч нартаа тасралтгүй хүргэхийг зорин ажиллаж байна.

Үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Чимэгчулууны тухай

Цааш унших